ГРЕЙПСИЙД ГЭЖ ЮУ ВЭ?

Англи хэлийг эх хэлээ сурсан аргаар нь заадаг хөтөлбөр

ГрейпСИЙД нь хүүхдийн эх хэлээ сурсан аргын дагуу сонсгол, яриа, харилцааг хөгжүүлж Англи хэлийг эзэмшүүлдэг хөтөлбөр юм.

Грейпсийд бусад хөтөлбөрөөс юугаараа онцлог вэ?

  • Бүх сурагчдад маш хурдан үр дүнгээ үзүүлдэг,
  • 50-иад жилийн танхимын сургалт болон түүнд хийгдсэн судалгаагаар батлагдсан,
  • Сурагчдын оролцоо, идэвхийг өндөр байлгадаг,
  • Багш болон сургуулийн удирдлагад нарийвчилсан сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг,
  • Түр биш, удаан хугацааны системтэй сургалт,

ХАРИЛЦАН ЯРИЛЦАХ
Гадаад хэлийг сурахын үндэс нь сонсож сурахаас эхэлдэг. Гадаад хэлийг заах арга барил, ур чадваруудын дотроос хамгийн чухал нь багшийн ярианы чадвар юм. Грейпсийд нь сурагчдын сонсох, ярих, унших, бичих чадварыг жигд үр дүнтэй хөгжүүлдэг цогц арга зүй бөгөөд харилцах чадвар, ярих дадлагыг багш нараар нь дамжуулж олгодог.

ЭНГИЙН БӨГӨӨД ХӨГЖИЛТЭЙ СУРГАЛТ
Грейпсийд нь хүүхдүүдэд хөгжилтэй байхаар сургалтыг зохион байгуулдаг. Хүүхдүүд өөрсдөө оролцож хийсэн зүйлээ сайн сурдаг болохыг судалгаагаар баталсан байдаг. Энэ хөтөлбөр нь дуу, асуулт-хариулт, хөгжим, зураг, үлгэр гэх мэт хүүхдийн сонирхлыг татах зүйлсээр дамжуулан өдөр тутмын амьдралдаа англи хэлийг ашиглах боломж олгодог.

ЗӨВХӨН АНГЛИАР ЯРИХ ОРЧИН БУЮУ ВАКУМЖУУЛСАН СУРГАЛТ
Хичээл дээр зөвхөн Англиар харилцах нь сурагчдад сурсан үг хэллэгээ хэрэглэх хэрэгцээ шаардлагыг бүрдүүлж өгдөг. Мөн багш нь сурагчдаа урамшуулан, ойр дотно харилцсанаар хичээл сонирхолтой, өгөөжтэй болдог.

БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ БА АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ
Багш нарыг мэргэжлийн түвшинд сургаж хөгжүүлэх нь тэднийг урам зоригжуулж, сурагчдыг чадваржуулдаг гол түлхүүр юм. Грейпсийд нь сурагчдын оролцоо, сургалтын үр дүнг нэмэгдүүлэх мөн багш нарыг хөгжүүлэх сургуулиудын эрэлт хэрэгцээг хангаж чадахуйц эцсийн дүндээ сургалтын чанарыг өндөрт хүргэх дэмжлэгийг үзүүлдэг.