АМЕРИКТ ХИЙСЭН СУДАЛГААНЫ ҮР ДҮН

Америкт хэрэгжүүлж байгаа жишээ туршлага

Америкийн баруун эрэгт оршдог Мичиганы  “Берейн спрингс” улсын сургуульд жил бүр 25-30 өөр орны хүүхдүүд суралцдаг. Англи хэлээр ярьдаггүй орнуудаас ирсэн эдгээр хүүхдүүд Америк хүүхдүүдээс хэлний чадвараараа хангалтгүй байдаг учраас сурлагын амжилт нь ч доогуур байхаас өөр аргагүй болдог. Энэхүү ужиг бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд захирал Майк Шембаргер 2011 оноос эхлэн Грейпсийд хөтөлбөрийг шуурхай хэрэгжүүлж эхэлсэн байна.


Ердөө 9 сарын дотор Америк сурагчдын түвшинд очсон ESL сурагчид

Америк хүүхдүүдийн хэлний түвшинд хүргэх  уламжлалт ESL аргаар сурсан сурагчдын унших чадвар 2012 оны 3-р сарын байдлаар бараг л ахиагүй байсан боловч Грейпсийдээр сурсан сурагчид бага багаар ахисаар сургалтын чанар нь огцом дээшилж, 9 сарын дотор л  Америкийн жирийн хүүхдийн түвшинд хүрч очсон байна.


CELF тестийн дүн, Америкийн хэлний тестийн дундаж түвшинд хүрсэн хүүхдийн тооны огцом өсөлт

“Берейн спрингс”-ийн 432 хүүхдийн дунд хийсэн CELF (хэл ярианы хөгжлийн үнэлгээ) тестийн судалгаагаар жирийн сургалтын хөтөлбөрөөр хичээллэсэн хүүхдүүдээс Грейпсийдээр хичээллэсэн хүүхдүүдийн оноо эрс өсөлттэй гарч Америк сурагчдын дундаж оноонд хүрсэн дүн гарсан байна.




Үр дүн

Бага сургуулийн 2-р ангийн сурагчдыг хамруулсан унших бичих чадварын (DRA тест) дүгнэлт болон Грейпсийд хөтөлбөрт хамрагдсан хугацаанаасаа хамаараад гаргасан амжилтын түвшин нь нэг түвшинд очин давхацсан байгааг харж болно. Өөрөөр хэлбэл цэцэрлэгтээ үзсэний дараа үргэлжлүүлээд бага сургуулийн 1-р ангидаа Грейпсийдийг судалж байгаа сурагчид хамгийн өндөр амжилтыг үзүүлж зөвхөн нэг жил хамрагдсан > зөвхөн цэцэрлэгтээ хамрагдсан > Грейпсийдэд хамрагдаагүй сурагчид гэсэн ангиллаар үр дүн өөр өөр гарсан байна.