СУРГАЛТ БА ДЭМЖЛЭГ

Багш нарт зориулсан сургалт ба арга зүйн дэмжлэг

Багш нарыг мэргэжлийн түвшинд сургаж хөгжүүлэх нь тэднийг урам зоригжуулж, сурагчдыг чадваржуулдаг гол түлхүүр юм. Грейпсийд нь сурагчдын оролцоо, сургалтын үр дүнг нэмэгдүүлэх мөн багш нарыг хөгжүүлэх сургуулиудын эрэлт хэрэгцээг хангаж чадахуйц эцсийн дүндээ сургалтын чанарыг өндөрт хүргэх дэмжлэгийг үзүүлдэг.


Анхлан зааж эхлэх багш нарын сургалт

Хэлийг хүн бүр ижил түвшнээс суралцаж эхэлдэг тухай, хэрхэн хичээлээ бэлдэж заах тухай мэдлэг, дадлагыг олгохын тулд анхлан зааж эхлэх гэж байгаа багш нарт энэ сургалтыг санал болгодог.
Сургалтанд оролцогчид хичээлээ хэрхэн зохион байгуулж, удирдах талаар стратеги болон арга барилуудад суралцаж туршлагаждаг. Сурагчдынхаа оролцоог дэмжих, сурах үйлийг сэдэлжүүлэх, сургалтын амжилтыг идэвхжүүлэх зэрэг хичээл зохион байгуулахдаа мөрддөг Грейпсийдийн арга, зарчмуудад суралцдаг.


Зөвлөгөө дэмжлэг үзүүлдэг

Грейпсийд нь зөвхөн хөтөлбөр төдий зүйл биш юм. Энэ бол чанартай боловсролын төлөөх болон нийгмийн хүлээлтэд нийцэхийн төлөөх бүхэл бүтэн цогц шийдэл юм. Шинэлэг болон давуу талтай нь танилцах, мэдээлэл авах шаардлагатай бол Грейпсийдийн баг хамт олон танай байгууллагад очиж туслах болно. Тэндээс л хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар бидний хамтын ажиллагаа эхлэх ба арга зүйн хувьд хамгийн сайн дэмжлэг туслалцааг бид үзүүлэхийг хичээдэг.


Үнэлгээ мониторинг хийдэг

Грейпсийдийн сургагч багш нар танай багш нарт заавар, зөвлөмж өгөхөөр хөтөлбөр хэрэгжиж буй ангиудад зочлох болно. Нэмж хэлэхэд, багш нарыг Грейпсийдийн сургалт семинарт тогтмол үе шаттайгаар урьж суулгадаг бөгөөд тэнд Грейпсийдээр зааж байгаа бусад багш нартай танилцаж арга туршлага солилцох боломжтой.