ШИЙДЭЛ

Англи хэлийг сайн сурах энгийн арга

Грейпсийд хөтөлбөрийг боловсруулагчид сурах бичгээ зохиож эхлэхээсээ өмнө анги танхимын сургалтаар хэл яриаг хэрхэн сайжруулах, хэрхэн үр дүнтэй төлөвлөх талаар ихээхэн хугацаа, хөрөнгө хүч зарсан судалгаа хийсэн юм.

Тэд хүүхдүүдийн төрөлх хэлээ хэрхэн сурдаг зүй тогтлыг судалж үзээд хөтөлбөрийнхөө үндсэн арга зүйг харилцаанд чиглэсэн ая зөнгөөрөө сурах арга болгон сонгосон байна.

Хөтөлбөрийг бүрдүүлж буй гол агуулга:

Үгийн сан: Грейпсийдийн үгсийн сан нь цээжлэхэд зориулсан үгсийн урт жагсаалт биш юм. Харин хүүхэд хүссэнээрээ мэдээлэл эрж хайх, нийгэмших, санал бодлоо илэрхийлэхэд хэрэглэгддэг нийтлэг үгсээс бүрддэг.

Дуудлага: Грейпсийдийг боловсруулагч эрдэмтэд ойлгоход хялбар, орчин үеийн шаардлагад нийцсэн, зөнгөөрөө сурах аргыг зохиож, багш нарт тусламж болохуйц системтэйгээр түүвэрлэн авсан, өдөр тутмын гол дуудлагыг оруулж өгсөн.

Унших / бичих: Унших болон бичих чадвар, авиа болон хэлний ойлголтыг Грейпсийдийн ном, шүлэг, үлгэрүүдийг хамтдаа унших замаар хөгжүүлдэг. Бид сурагчдадаа Англи хэлний хамгийн түгээмэл хэрэглэдэг Грейпсийдийн 100-н үгсээс эхлэн харилцаандаа хэрэглэж сургахад анхаарч ажилладаг.

Авиа зүй: Грейпсийдийг боловсруулагчид авиа судлалд нийтлэг хэрэглэдэг аргуудыг вертикал шинэлэг системээр сайжруулсан бөгөөд ялангуяа Англи хэлний хэрэглээ нь хязгаарлагдмал байгаа хүүхдүүдийг унших, бичихэд нь зориулан авиа болон хэлний ойлголтыг боловсруулсан.

Цогц байдал: Грейпсийдийн заах арга зүйн систем хэрэглүүр бүхэн нь сурагчдын сурах аргатай нарийн уялдаатай байдаг бөгөөд сурагч байнгын цогц ойлголтуудыг багцлан ойлгох боломжтой. Энэ нь Англи хэлийг бүхлээр нь үр дүнтэй суралцах туршлагыг бий болгодог.

Дэвшил: Грейпсийд нь хүүхдийн сурсан анхны үгээс эхлэн чөлөөтэй ярьж чаддаг болох хүртэлх бүх цаг хугацааг нарийн тооцож боловсруулсан алгуур дэвших чухал алхмуудыг ашигладаг. Хүүхдүүд өөрийн болгон эзэмшсэн үгсийн сан дээр тулгуурлан чөлөөтэй ойлгомжтой төрөлхийн мэт цэгцтэй ярьж чаддаг болно.

Өргөн хүрээг хамарсан сургалт: Грейпсийд нь зөвхөн хүүхдэд зориулагдсан хөгжилтэй зураг, дуу хөгжим, видео, кино зэргийг бүтээж хичээлээс гадуурх сургалтыг үргэлжлүүлснээр хөтөлбөрийнхөө үр дүнг өргөжүүлэн тэлдэг.