СУРАГЧИЙН МАТЕРИАЛ

Хүүхдүүдэд давтаж, бие даан суралцахад сонирхолтой

Грейпсийд нь хүүхдүүдэд тусгайлан боловсруулсан ном, CD, DVD-үүдийг сургалтаас гадна өгдөг. Тэдгээрийг ангид заасан бүх шинэ үгс болон хэлний функцуудыг хөгжилтэй, сонирхолтой байдлаар давтахад зориулж хийсэн. Давтаж бататгах дасгалын материал нь сурагчид бие дааж давтах төрөл бүрийн дуу, үлгэрүүд, хэмнэлтэй шүлэг, хөдөлгөөнт үйлдлүүд, хамтдаа унших материалуудыг багтаасан байдаг.

Юу багтсан бэ?

dvd

DVD
DVD-үүд нь хөдөлгөөн, зүг чиг, байрлалтай холбоотой үг хэллэгүүд болон өөрийгөө илэрхийлж сурах, биеийн хэлийг ойлгоход туслахаас гадна хэрхэн зөв дуудахыг үзүүлдэг.


audio

CD

CD-үүд нь сурагчдад англи үгсийг сонсож, өөрийн хэмнэлээр давтан хэлж дадлага хийхийн зэрэгцээ дуудлагаа сайжруулах боломжийг олгодог.

  • Title
    Album
  • Everybody Grows
    Unit 5 You and Me
  • Blue
    Unit 2 Just Wiggle!
  • Shiver, Shiver, Brrr
    Unit 7 Yes, I Will!
  • Time For A Story
    Unit 3 Count And Shout!

Хүүхдүүд материалуудыг хэрхэн ашиглах вэ?

Хүүхдүүд амрах болон хөгжилтэй зүйл хийж байхдаа эсвэл эцэг эхийн тусламжтайгаар үлгэрийн номыг CD-г сонсонгоо дагаж уншина. Удалгүй тэд номон дээрх зургийг бичлэгийн үгстэй холбож ойлгож эхэлдэг. Эцэст нь, тэд бие даан номноосоо уншиж, дуулах чадвартай болно.

Сурагчдад өгөх үр дүн

  • Англи хэл сурахдаа дуртай, хөгжилтэй байх болно
  • Хэл сурахдаа өөртөө итгэлтэй болно
  • Англи хэлийг хурдан сурна
  • Сайн харилцаж сурна
  • Хэл бүрэн эзэмших сууриа тавина
  • Англи хэлийг сайн сурснаар сайхан ирээдүйрүү дөтлөнө