Солонгос дахь хэрэгжилтийн жишээ туршлага

Солонгост хийгдсэн CELF тестийн гайхалтай  дүн

Грейпсийд нь Англи хэлийг заадаг биш, эх хэл шиг нь эзэмшүүлдэг. Тэгвэл Грейпсийдээр сурсан хүүхдүүдийн Англи хэлний чадвар хэр зэрэг байна вэ?

Цаасан дээр бичүүлж шалгадаг орчин үеийн тестийн шалгалт нь харилцах бодит чадвар нь хэр байгааг илрүүлж чаддаггүй учраас АНУ-д хэрэглэдэг Pearson хэмээх 1/1 харьцаатай ярилцлагаар явагддаг  CELF (хэл ярианы хөгжлийн үнэлгээ) тестийг хийлгэж туршиж үзсэн юм.


Солонгос хүүхдүүд CELF тестийн туршилтаар үнэхээр гайхалтай үр дүнг үзүүлсэн

5-8 ширхэг янз бүрийн эд зүйл бүхий даалгавартай тестээр шалгагч багш  асуулт асууж хариулт авах байдлаар явагдах ба Америкийн тухайн насны хүүхдийн дундаж оноотой  харьцуулан дээш доош хэр зөрүүтэй байгааг тэмдэглэж дүгнэсэн юм. АНУ-аас мастераас дээш зэрэгтэй шалгагч багш нарыг урьж зөвхөн Грейпсийдээр сурдаг цэцэрлэг болон бага сургуулийн 300 гаруй сурагчийг хамруулан энэ тестийг зохион байгуулсан юм.

Энэ нь өндөр өртгөөр хийгдсэн боловч сурагчдын англиар харилцах чадварыг үнэн зөв тодорхойлж АНУ-ын ижил насны хүүхдүүдтэй Грейпсийдээр сурч байгаа хүүхдүүдийг харьцуулж үнэлэх боломж олгосноороо маш их ач холбогдолтой ажил боллоо. 



АНУ-ын дунджаас өндөр оноо авсан сурагчид

Хэлсэн өгүүлбэрийг ойлгох чадвар, ойлгосноо тайлбарлан ярих чадвар, асуулт асуух чадвар, өөрийн санаагаа бүтэн өгүүлбэрээр илэрхийлэх чадвар гэсэн шалгуур бүхий тестээр авсан үнэлгээ нь АНУ-ын тухайн насны хүүхдийн дунджаас илүү гарсан юм. 

Мөн 4-6 –р ангийн хүүхдүүдээс өөрийн хэрэгцээ шаардлагаа танин мэдэж илэрхийлэх чадвар, юмсын хоорондох харилцан холбоо хамаарлыг ойлгох чадвараар хүндрүүлсэн тест авахад сурагчдын 81% нь АНУ-ын дунджаас илүү байсан юм.