ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

Бүх талыг хамарсан нарийн дэс дараатай хэрэгжүүлэх үе шат бүхий дэмжлэг туслалцаа

Хэрэв та өөрийн сургуульд Грейпсийд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нэгэнт шийдсэн бол Грейпсийдийн төлөөлөгч танай сургууль дээр очин нөхцөл байдалтай танилцан хэрхэн хэрэгжүүлж болох талаар санал солилцож зөвлөн туслах ба эцэг эхчүүдэд энэ талаар танилцуулах хурал зохион байгуулж өгнө. Ингэснээр хүн бүхэн сайн ойлгож хэрэгжүүлж чадна.

Хөтөлбөр нь 2 чухал бүрдэл хэсэгтэй:


1.Багшийг мэргэшүүлэх сургалт болон хэрэгжүүлэх төлөвлөгөө

Багшийг үе шаттайгаар сургаж дадлагажуулах ба Грейпсийдийн баг хамт олонтой тулгамдсан асуудлаа шийдвэрлэн хамтран ажиллах боломж олгодог.

Үүнд:

  • Бүх багш нар, захирал менежерүүдэд зориулсан гурван өдрийн сургалт болон ажлын байран дээрх сургалт (сургууль дээр нь очиж сургах) - Хөтөлбөрийн гол онцлог, агуулга, хэрэглэгдэхүүнүүд
  • Хөтөлбөрийн гол онцлог, агуулга, хэрэглэгдэхүүнүүд
  • Грейпсийдээр заасан сургалтын үр дүн
  • Хичээллэх болон зөвлөн туслах талаарх хэлэлцүүлэг
  • Хүн бүрээр хийсэн хэрэгжилтийн төлөвлөгөөний эцсийн үр дүн

2. Багшийн заах арга зүйн зөвлөмж, гарын авлагууд

Багшийн заах арга зүйн зөвлөмж гарын авлагуудад хөтөлбөрийн талаарх гол ойлголтууд, удирдамж заавар, арга хэрэглэгдэхүүн зэргийг нарийвчлан тайлбарласан байдаг.

Зөвлөмжид:

  • Грейпсийдийн зорилго, гол онцлогийн тухай
  • Хүүхдүүд хэлийг хэрхэн сурч хэрэглэдэг тухай
  • Багшийн гарын авлагыг хэрхэн хэрэглэх тухай (бүлэг сэдэв бүрийн)
  • Сургах зорилт ба зорилгууд
  • Бүлэг сэдэв бүрийн зорилго, зорилтууд
  • Үр дүнг үнэлэх, болон хамгийн өндөр үр дүнд хүргэх арга замуудын тухай