БИДНИЙ БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Хүүхдийн өөрөө аяндаа сурдаг чадвар дээр нь тулгуурладаг


Грейпсийд нь хүн эх хэлээ сурдаг бүх процессийг анхаарч судалсан.

Грейпсийд хөтөлбөрийг зохиогчид эхний сурах бичгээ гаргахаасаа өмнө олон жилийг боловсролын судалгаа хийх, төлөвлөгөө боловсруулах, танхимын хичээл заахад зориулсан. Тэрээр хүүхдүүд эх хэлээ хэрхэн сурдагийг ажиглан судалсан бөгөөд арга барилыг нь хөтөлбөртөө оруулсан. Энэ нь Грейпсийдийн бусад Англи хэлний хөтөлбөрөөс ялгарах онцлогийг бүрдүүлж, Англи хэл сурагчдад амжилттай сурахад нь онцгой хувь нэмэр оруулж байгаа гол түлхүүр юм.


Дүрэм судлах биш, харилцах нь сурах эхлэл юм.

Хүүхдийн эх хэлээ эзэмших үйл явцыг авч үзвэл, хүүхэд эхлээд үг хэллэгийг сонсож дараа нь:

  1. Дуу чимээ нь ямар дэс дараалалтай байгааг,
  2. Тэр дуу чимээ юуг илэрхийлж байгааг,
  3. Бодит байдлыг хэрхэн илэрхийлсэн бэ гэсэн дарааллаар хүлээж авдаг.

Бид хүүхэдтэй ярилцах үед тэдний анхны үгийн сан нь бүрдэж эхэлдэг.

Учрыг нь олохгүй шууд чээжилснээр биш нийтлэг үг хэллэгийг олон давтамжтай хэрэглэснээр үгсийн сан баяждаг.


Дуудлага нь тогтмол сонсох, унших, харилцан ярих замаар сайжирдаг.

Хүүхдүүд ярьж байгааг сонсох замаар дуудлагыг сурдаг бөгөөд сонссоноо хэлэхийг оролддог. Тэд бас ярианд нийтлэг хэрэглэгддэг ижил төстэй сонсогддог үгсийг хооронд нь ялгаж сурдаг.


Хэлийг олон цагаар шат дараатай цогц байдлаар хэрэглэснээр өндөр үр дүнд хүрдэг.

Хүүхэд өсөх тусмаа үе шаттай цогц системтэйгээр хэлийг хэрэглэдэг. Шат бүрт тэд төрөлхийн зөнгөөрөө одоогийн байгаа чадвар дээрээ суурилан дараагийн түвшинд дэвшдэг.