Түгээмэл асуулт, хариултууд

ГРЕЙПСИЙД ХААНААС ҮҮССЭН БЭ?
GrapeSEED нь Японы Сэндай хотын Мейсэн академид боловсруулагдсан. Мейсэн академи нь 40 гаруй жилийн турш Англи хэлийг бага насны хүүхдүүдүүдэд амжилттай зааж ирсэн туршлага бүхий сургуулийн өмнөх боловсролын байгууллага юм. 
2005 онд Мейсэний удирдлага Англи хэлийг бага насны хүүхдэд зааж байгаа арга барилд ноцтой дутагдал байна гэсэн дүгнэлтэд хүрэв. Мейсэн академи үүнийг засахын тулд хэл заах арга барил, философи, хөтөлбөрийг үндсээр нь өөрчлөх шаардлагатай хэмээн шийдлээ. Тэд олон жилийн судалгаанд хөрөнгө оруулалт хийж одоогийн хичээлийн хөтөлбөрийг хянан үзэж, Грейпсийдийг дахин боловсруулахаар дэлхийн боловсрол судлалын мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан. Тэд Мэйсэн академийн сургалтын хэрэгцээ шаардлага, санал болгож буй шийдлийг тодорхойлж, асуудал бүрийг шийдэхийн тулд тодорхой үнэлгээг бэлтгэсэн байна. Энэхүү үнэлгээ нь Мэйсэний удирдлагын төсөөлж байсан санаа, арга барил болох бага насны хүүхдэд зориулан ая зөнгөөр сурах аргаар  шинэ хөтөлбөр боловсруулах саналыг хөгжүүлсэн юм. Мэйсэний удирдлага хамгийн сайн хөтөлбөрийг хийхийн тулд зарцуулсан 40 гаруй жилийн хөрөнгө оруулалтаа Англи хэлийг 2 дахь хэлээрээ сонгосон хүүхдүүд болон танай сурагчдын төлөө дэлгэрүүлэхийг хүссэн юм.

Хэл сурах чадавх нь бүрдэж бэлэн болсон хүүхдийн оюун ухааныг бид усан үзмийн үртэй зүйрлэн GrapeSEED хэмээн нэрлэдэг.
Усан үзэм өөрөө амьд байгалийн нэгэн хэсэг бөгөөд бүрэн боловсорч гүйцсэн үедээ амьдралыг тэтгэгч охь шим нь болдог билээ. Усан үзэм бөөгнөрч үүрлэж ургадаг сүлжээлэг талыг нь суралцах болон мэдээлэл түгээхэд бид загвар болгон ашигладаг.

ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛБӨР ХЭД ВЭ ? 
Бидэнтэй холбоо барина уу. 

БАГШИЙН СУРГАЛТАНД ЮУ ХАМРАГДАХ ВЭ?
GrapeSEED системт сургалтын хөтөлбөрийг хамгийн үр дүнтэйгээр хүргэж байгаа эсэхийг нягтлахын тулд багш нарыг сургах явдал чухал. Хүлээн зөвшөөрөгдсөн GrapeSEED хөтөлбөрийн баг гурван өдрийн сургалтаар багш нарыг чиглүүлж сургах болно. Интерактив, практик сургалт нь хөтөлбөрийн олон түвшний зорилтуудыг хамардаг бөгөөд багш нарт Грейпсийдийг анги танхимдаа хэрхэн хэрэгжүүлж болохыг үзүүлдэг.

СУРАГЧДЫН МАТЕРИАЛ ГЭЖ ЮУ ВЭ? 
Давтаж бататгах дасгал (REP) нь гэрийн даалгаврын шинэлэг хэлбэр буюу даалгавраа хийхдээ дэвтэр цаас барихын оронд гэртээ англи хэлийг хэрэглэдэг. Үнэхээр хөгжилтэй, энэхүү "зугаатай сургалтын" арга барил нь хэлийг ойлгох хурдыг нэмэгдүүлдэг ач холбогдолтой болох нь батлагдсан. 

ЭНЭ ХӨТӨЛБӨРИЙГ ХУВЬ ХҮМҮҮС ХЭРЭГЛЭХ БОЛОМЖТОЙ ЮУ? 
GrapeSEED харилцааны сургалтын систем нь сайн үр дүнд хүргэхийн тулд сургалтын материал, сургагч нар хамтран ажилладаг. Багш нар сургалтын системийн дагуу тусгай сургалтанд хамрагдах ёстой, иймээс бид материалуудаа тус тусад нь зардаггүй. GrapeSEED-ийг зөвхөн гэрээ байгуулж зөвшөөрөгдсөн сургуулиуд хэрэгжүүлэх боломжтой. 

GRAPESEED-ийг унаган англи хэлгүй хүн зааж болох уу? 
Хүүхдүүд унаган англи хэлтэй хүнээс сайн сурдаг, гэхдээ бидэнд үргэлж тийм боломж олддоггүй. Багш нь унаган англи хэлтэй хүн биш бол Давтаж бататгах дасгал болох CD, DVD-үүд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг. 

БИД GRAPESEED-ЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙГАА СУРГУУЛЬД ОЧИХ ҮЗЭЖ БОЛОХ УУ? 
Бидэнтэй холбоо барина уу,