ДАВУУ ТАЛУУД

Сонсож ойлгон, харилцан ярилцаж бэрхшээлгүй сурах

Хүүхдэд зориулсан уламжлалт хөтөлбөрийн түгээмэл дутагдлын нэг нь заах арга зүйгээ боловсруулахдаа хэлний дүрэм болон дотоод логик учир шалтгааныг нь ойлгуулахыг чухалчилдаг явдал юм. Хүүхдүүд хэлний зүйн хангалттай мэдлэггүй, бас учир шалтгааныг хийсвэрлэн ойлгох чадваргүй үедээ амархан залхаж, оролцоо муутай байснаар сургалт амжилтгүй болдог.

Бодит байдал дээр хүүхэд эхлээд үгийг сонсоод, түүнийг мэддэг болж, дараа нь үйл хөдөлгөөн хийхдээ холбогдох дуу авиаг холбон хэлж сурснаар хэлийг эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, тэд тогтсон системд баригдан үг, өгүүлбэр чээжилснээр хэлийг сурдаггүй.

Грейпсийд нь уламжлалт системд байдаг сургалтын бэрхшээлийг арилгасан, анхааралтай сонсож сургаснаар ярианы хэлийг эзэмшүүлэх хөтөлбөр ба эерэг үр дүнг батлан харуулдаг.

Грейпсийд хөтөлбөр нь:

Хэл ярианы хөгжлийг хурдасгадаг.
Хүүхдүүд хангалттай олон шинэ үгс сурах зуураа үйлдэл үйл явцтай нь холбон ойлгож чээжлэн, тэдгээрийг давтах замаар илүү хурдан харилцааны ур чадвараа хөгжүүлдэг.

Хамгийн чухал хэрэгцээт үгсээр харилцааг эхлүүлэх.
Эхлээд цөөн үгийн хүрээнд харилцаж сургаснаар чөлөөтэй ярих суурийг тавьж, яваандаа урт хугацаандаа өгсөн дээшилж, эцэст нь харилцааны ур чадварыг эзэмшдэг.

Багш сурагчийн нөхөрсөг дотно олон талт харилцааг илүү ихээр бүрдүүлж өгөхөд дөхөмтэй .
Грейпсийд арга барил нь багш, сурагчдын хооронд эв найртай дотно харилцах орчныг бүрдүүлж өгдөг. Сургалт нь баясал хөгжлөөр дүүрэн дадлага болж, сурагчид өөрсдийн мэдлэгийг бүтээхэд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ.

Багшийн зааварчилгаа болон сурагчдын өөрсдийнх нь идэвхтэй оролцоог хослуулдаг.
Уламжлалт Англи хэлний сургалт нь хүүхдүүдийн хэлийг хэрхэн сурдаг онцлогийг харгалзахгүйгээр дээрээс тулган хүлээлгэх, багш төвтэй арга барил зонхилдог. Харин Грейпсийд хөтөлбөр нь хүүхдүүдэд ярианы чадварыг нэмэгдүүлэхийн тулд англиар бодох, харилцах боломжийг олгодог шавь төвтэй сургалтын арга барилыг санал болгодог.

Сурагчийн сонирхлыг маш ихээр нэмэгдүүлж, суралцах үйл явцыг хурдасгадаг.
Грейпсийд арга барил нь сурагчдын оролцоог урамшуулдаг. Англи хэлний хичээл нь тэдний өдөр тутмын амьдралд тохиолддог зүйлсийг дүрслэн үзүүлдэг учраас сурагчид эзэмшсэн мэдлэгтээ эзэн нь болж, хичээлийг сонирхох сонирхол нь тэдний суралцах үйл явцыг хурдасгадаг.

Танилцуулга

ТАТАХ