СУДАЛГАА, ХӨГЖҮҮЛЭЛТ

ТОГТМОЛ САЙЖРУУЛАЛТ 

Олон улс дамнан өргөн хүрээнд хэрэгжиж байгаа хөтөлбөрөө бид байнга үнэлж нарийн судалгааны үндсэн дээр шинэчлэн сайжруулж хөгжүүлсээр байна.

Танхимын сургалтанд суурилсан

Грейпсийд нь англи хэлийг анги танхимын сургалтаар дамжуулан амжилттай эзэмшүүлдэг 40 гаруй жилийн туршлага дээр үндэслэгдсэн бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлж буй багш нарын шинэ санаа, санаачлага, шилдэг арга туршлагаар баяжигдан жилээс жилд улам сайжран төгөлдөржсөөр байна. Танхимын сургалтанд хийсэн ажиглалт болон багш нараас ирж байгаа саналуудыг нэгтгэж, хичээлийн бүтэц материал хэрэглэгдэхүүнээ боловсруулж түүнийгээ янз бүрийн орчин нөхцөлд туршин хэрэгжүүлж үнэлгээ хийдэг ба эцэст нь хянаж шалгаад хэвлэлтэнд шилжүүлдэг юм.


Үр дүн судалгаагаар батлагдсан

Асуулга, судалгаа, ярилцлагаар дамжуулан манай Грейпсийд нь ажилтнуудынхаа дэвшүүлсэн санал, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үргэлжилсэн үнэлгээ хийдэг. Бид сурагчдын сурлагын амжилт, өсөлтөд нөлөөлдөг үзүүлэлтийг тооцохын тулд тодорхой үр дүнг үнэлэх зорилгоор удирдлагууд, багш нар, сургагч багш, судлаачидтай хамтран үнэлгээ дүгнэлтүүд хийсэн.

Эдгээр үнэлгээнүүд нь манай сургалтын систем үнэхээр ач холбогдолтой, сурагчдад сурах эрмэлзлэлийг төрүүлж, тэдний сургалтын амжилтыг бататгах зэргээр сурагчдад эерэг нөлөө үзүүлэн сайн хэрэгжиж байгааг харуулдаг.


Тогтмол хөгжүүлэлт

Манай Грейпсийдийн үргэлж хийгддэг судалгаа болон үр дүнг үнэлэх талаарх бидний ажил нь сургуулийн өмнөх насны сурагчдын судалгаа, англи хэлний хэрэглээ хязгаарлагдмал сурагчдын судалгаа болон англи хэлийг 2 дахь хэлээрээ сонгосон сурагчдын дунд явуулж байгаа судалгааг цаашид үргэжлүүлэн хийх шаардлага байгааг харуулж байна.